“Атар-Өргөө” компани нэгж хувьцаандаа 300 төгрөг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Атар-Өргөө” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 300 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 5 дугаар сарын 31 гэхэд олгож дуусах аж.
“Атар-Өргөө” хувьцаат компани анх 1941 онд “Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр” нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 1997 онд нээлттэй дуудлага худалдаагаар Төрийн өмчийн 40 хувийг “Бэрэн” компани худалдан авснаар бүрэн хувьчлагджээ. Тус компани эдүгээ 360 гаруй ажилчидтай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 24 цагийн туршид тасралтгүй явдаг. Нийслэлийн хэрэглэгчдийн 30 гаруй хувийг талх, нарийн боовоор ханган, худалдааны 1600 гаруй цэгт өөрийн зориулалтын 40 гаруй тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ түгээж байна.
Ч.Ариунболд