УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-14 10:27:17

УИХ-ын пүрэв гарагийн хуралдаан 10 цаг 5 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр товлоод буй.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналтай гишүүн байгааг хуралдааныг даргалагч асуухад УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Манай байнгын хороогоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцсэн тул товд оруулж өгнө үү" гэсэн хүсэлтээ илэрхийлсэн.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өршөөл хуулийг хэрэгжүүлэх ажлыг нэг мөр болгох тогтоолыг хэлэлцэж асуудалд нэмж оруулж өгөөч гэснийг хуралдааныг даргалагч тус тус зөвшөөрснөөр хэлэлцэх асуудал хоёроор нэмэгдэв. 

Үүгээр чуулганы хуралдаан эхэлж, эхний асуудал бол АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Б.Туул

Связанные новости