БНХАУ-д хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхээ больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-10-29 14:10:42

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 2012 оноос нэмэгдэхээ больсон бөгөөд жилд ойролцоогоор 0.3 хувиар өсөж, бууран нэг түвшинд хэвээр байна. Ийм дүгнэлтэд эрдэмтэд хэмжилт хийснийхээ дараа хүрсэн тухай “One Earth” шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ.


“Энэ нь юуны өмнө эрчим хүчний хэмнэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор хорт утааны ялгарлын хэмжээ 2002 оныхтой харьцуулахад бараг бүтэн хагас дахин буурсан, түүнчлэн ДНБ-ий өсөлтийн хурдац 12 хувиас 6 хувьд хүрч буурсантай холбоотой юм. Ийм үр ашигтай байдал цаашид үргэлжилбэл Хятад улс Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна” гэж эрдэмтэд бичсэн байна.


Эрдэмтэд өдгөө дэлхийн дулаарал явагдаж байгаа бөгөөд хэрэв жилийн дундаж температурыг Цельсийн 1.5-2 хэмд хязгаарлаж чадахгүй бол манай гарагийн уур амьсгал эрс өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг  цаг уурын хиймэл дагуулууд, цаг агаарын мянга мянган станц бол тэнгис дэх хэмжилтийн хөвүүрүүдээр хийсэн хэмжилтүүд, түүнчлэн компьютероор гаргасан цаг уурын янз бүрийн загварууд харуулж байгааг эрдэмтэд дурджээ.


Дэлхийн улс орнууд уур амьсгалын эрс өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд 2015 оны 12 дугаар сард дэлхийн дулааралтай тэмцэхийг үүрэг болгосон Парисын гэрээг баталсан билээ.


Связанные новости