Филиппиний өмнөд нутагт газар хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАНИЛА. /CGTN/. Мягмар гарагт Филиппиний өмнөд нутгийн Минданао арал дээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Минданао арлын өмнөд хэсэгт, 15.3 километрийн гүнд байсан аж.
Газар хөдлөлттэй холбогдуулан цунамийн анхааруулга өгөөгүй боловч тус бүс нутагт хохирол учирсан байж магадгүй гэж эрх баригчид мэдээлжээ. Газар хөдлөлт 6.8 магнитудын хүчтэй байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны газар өмнө нь мэдээлж байжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar