ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны “Иж бүрэн шинэчлэл” баримт бичигт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв, Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх боломж бололцооны талаар санал солилцсон юм.
Мөн ГХЯ-нд “ОХУ-ын Зүүн Хойд Ази дахь гадаад бодлого” сэдвээр лекц уншиж, улс орнууд болон дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудыг терроризмын эсрэг хамтран тэмцэхийг уриалсан юм.
Ч.Ариунболд