Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн багц хуулийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-15 07:35:26

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 9 цагт эхэлж, 20-иод асуудал хэлэлцэнэ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Малчин айлын хүүхдийг хүндэтгэх шалтгаантай нөхцөлд 6 настай сургуульд оруулалгүй чөлөөлдөг байх, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Өнөөдрийн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай зэрэг хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Б.Туул

Связанные новости