Филиппинд таван мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА.
/Philippine News Agency/. Филиппиний хойд нутагт “Рамон” хар салхи дэгдсэнтэй
холбоотойгоор 5.4 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх цэгүүд рүү илгээжээ. Энэ тухай тус улсын байгалийн гамшгийн хор
уршгийг арилгах байгууллага мэдэгдсэн байна.
Нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг Кагаян мужийн 11 хотын сургууль, орон нутгийн захиргааны
байруудад байршуулжээ. Эрх баригчид сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор
хичээлүүдийг түр хугацаанд цуцлаад байгаа хэдий ч төрийн байгууллага болон
хувийн компаниуд өнгөрсөн мягмар гарагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Түүнчлэн энэ гамшгийн улмаас Санта-Анна, Гонзага дүүргүүдэд цахилгаан
тасарсан байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня