Египетэд 3500 орчим жилийн настай чулуун авс олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /RIA Novosti/. Францын археологичид Египетийн өмнөд нутагт орших Эль-Ассасиф хэмээх эртний оршуулгын газраас маш сайн хадгалагдан үлдсэн 3500 орчим жилийн настай гурван чулуун авс олжээ.
Египетийн эртний хөшөө дурсгал хариуцсан яамнаас мэдээлснээр, чулуун авснууд 180-195 см урттай бөгөөд хоёр нь эмэгтэй хүнийх байна. Гурав дахь авсан дээр бичээс бараг байхгүй учраас мэдээлэл бага байгаа аж.
Эрдэмтэд энэхүү олдвор нь фараонуудын XVIII гүрэнд /МЭӨ 1550-1292 он/ хамааралтай болохыг тогтоожээ.
Эль-Ассасиф эртний оршуулгын газар нь Нил мөрний баруун эрэгт оршдог бөгөөд эндээс өмнө нь Эртний Египетийн фараонуудын XVIII, XXV болон XXVI гүрний үеийн булшнууд олдсон байна.