Томуугийн дэгдэлт ихэссэн тул нэгдсэн эмнэлгүүдийн орыг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-12-17 17:30:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд 1033 ширхэг хүүхдийн ортой ажиллаж байгаа бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлт их байгаа учраас 1001 орыг шинээр нэмж тавина.


Энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, Цэргийн төв эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт, ЧД-ийн ЭМТ-ийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний100 орыг “Ачтан” эмнэлэгт, СХД-ийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөнгүүр” эмнэлэгт, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн ЭМТ-д, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн БЗД-ийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн ЭМТ-ийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлжээ.


Мөн 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн СХД-ийн ЭМТ-д 30 ортой хүүхдийн тасаг нээн ажиллуулж байна. Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн дүүргийн ЭМТ-үүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байна.


Харин 12 дугаар сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл өрх, тосгоны ЭМТ-үүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн ЭМТ-ийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл ажиллуулна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Связанные новости