Лагийг үнэргүй болгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Улаанбаатар
хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж
байна.
Дээрх ажлын
хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар
ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн,
боловсруулах зэрэг ажлыг шат
дараатай хийж байгаа юм.
Одоогоор лагийн талбайг үнэргүйжүүлэн
хөрс, бордоо болгох ажил дуусаад байна. Энэ нь 5-15 км-ын тойрогт өмхий үнэр тараадаг гол эх үүсвэр
байхгүй болсон гэсэн үг. Хуримтлагдсан 800 мянга орчим метр куб
лагийг Япон улсын технологийн дагуу 2 жилийн
хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна.
Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг
дарж булшлахад ашиглах боломжтой. Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “Ховд
Тул”, “Экотайхи” ХХК ажиллажээ.