“Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-12 09:08:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурамсан номыг энэ сарын 15-нд нээнэ.


Үүнд, зохиолч СГЗ Б.Шүүдэрцэцэгийн "Эх дагины түүх" зурагт ном, тус номд орсон зураач Б.Гэрэлцэцэгийн уран зургууд, Богд хааны ордон музейгээс эрхлэн хэвлүүлсэн Эх дагины талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүд, архивын баримтуудыг эмхэтгэсэн "Улсын Эх дагина Дондовлхам" номууд орж байна.


Зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд өргөн барихаар бүтээжээ. Энэ үеэр Богд хааны ордон музейгээс сан хөмрөгөө хадгалж буй Эх дагины эдэлж хэрэглэж байсан зүйлсийн ховор нандин зарим үзмэрийг дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнг насанд хүрэгчид, оюутанууд хоёр хүн дундаа нэг тасалбараар, харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. 


"Улсын эх дагина Дондовдулам" үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ. 



Связанные новости