С.Бигун БНХАУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /AP/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр БНХАУ-д айлчилна.
Түүний хоёр өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдлээ. БНСУ-д гурван өдрийн айлчлалаа дуусгасан тэрбээр одоо Японд байгаа аж.
Цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд буулт хийх эсвэл хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхийг БНАСАУ АНУ-аас шаардаад байгаа энэ үед Стивен Бигун БНХАУ-д айлчлалж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar