Японд шинээр төрсөн хүүхдүүдийн тоон үзүүлэлт ихээхэн буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японд энэ онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо 900 мянгаас
бага үзүүлэлтэд хүрснийг сүүлийн 120 жилийнхтэй харьцуулахад хамгийн сул
үзүүлэлт болсон талаар тус улсын Засгийн газраас мягмар гарагт танилцуулсан
тайланд мэдээлжээ.
Эрүүл мэндийн
яамны мэдээлснээр, 2019 онд 864 мянган хүүхэд шинээр төрснийг өмнөх оны
үзүүлэлттэй харьцуулахад 54 мянгаар буурсан ажээ. Японд энэхүү үзүүлэлтийг 1899
оноос хойш бүртгэж байгаа аж. Төрөлтийн түвшин буурах нь нийгмийн халамжийн
санхүүжилтэд учрах дарамтыг улам нэмэгдүүлж магадгүй юм.
2019 онд төрөлтийн
түвшин 1975 оноос хойших хамгийн их бууралтыг үзүүлсэн нь 25-39 насны эмэгтэйчүүдийн
тоо буурсантай холбоотой гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Нийгмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн 2017 оны судалгаанд Японд 2019 онд 921
мянга, 2020 онд 902 мянга, 2021 онд 886 мянган хүүхэд шинээр төрнө хэмээн
таамаглажээ. Энэхүү тооцоог гаргахдаа гадаадын иргэншилтэй хүүхдүүдийг багтаасан
ажээ.