Нийслэлийн “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хөтөлбөрийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-27 15:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгчид “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг талуудын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн гэж үзэж байна.

Тиймээс уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй хэмээн дээрх хөтөлбөрийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр хэлэлцэн шинэ оны босгон дээр батлаад байна.

Төлөөлөгчид Улаанбаатар хотын хөгжлийн тал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Харин журмын төслийг дахин хянаж зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг баталж “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлт оруулахаар тогтсоныг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Связанные новости