Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй Москвад тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-30 11:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотын Лужник олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт Хаан Салманы ивээл дор зохион байгуулж буй тэмцээнд дэлхийн шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.


Түргэн болон түргэвчилсэн /блиц болон рапид/ тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээнд Монголын 9 шатарчин оролцож байна. Энэхүү тэмцээн 12 дугаар сарын 25-30-нд үргэлжилнэ.


Тус тэмцээнд оролцох болзлыг Монгол Улсаас 11 шатарчин хангасан бөгөөд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул,  ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, ДШХДМ Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нарын есөн шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.

Связанные новости