Аварга том будааны бялуу хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Ирэх ондоо эрүүл энх, ургац арвин байхыг бэлгэдэн Японы
төвийн Айчи мужийн фермийн аж ахуй эрхлэгчид, оршин суугчид дугуй хэлбэртэй аварга
том будааны бялуунуудыг хийжээ.
Даваа гарагт Айчи
мужийн Нагоя хотын “Ацүта Жингү” сүмийн гол танхимд 1.5 метрийн диаметртай, 450
орчим килограмм жинтэй дөрвөн бялууг үндэсний хувцсаа өмссөн хүмүүс авчирсан
байна.
Будааны бялуунууд ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл сүмийн гол танхимыг чимэх бөгөөд үүний дараа “кагами бираки” буюу будааны бялуу хуваах уламжлалт ёслолын үеэр тэдгээрийг хэдэн хэсэгт хувааж, мөргөлчдөд тараах ажээ.