МАН шилдэг намын хороодоо шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын 95 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ тэргүүлсэн намын хороод, байгууллагуудыг шагнах үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Нийт 8 номинацийн дагуу намын хороодын үйл ажиллагааг дүгнэсэн байна. "Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллага"-аар Төв, "Бүтээлч ажил хэрэгжүүлсэн шилдэг намын байгууллага"-аар Булган, "Санхүүгийн шилдэг менежменттэй намын байгууллага"-аар Дорноговь, "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах шилдэг менежменттэй намын байгууллага"-аар Увс, "Орон нутгийн хурлын сонгуульд амжилттай оролцсон намын байгууллага"-аар Говьсүмбэр, "Намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж буй намын байгууллага"-аар Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, "Намаас гаргасан томоохон бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүтээлчээр зохион байгуулж буй намын байгууллага"-аар Ховд, Архангай, "Шилдэг намын байгууллага"-аар Завхан, Нийслэлийн МАН-ын хороо шалгарлаа.
Мөн шилдэг 30 анхан шатны байгууллагыг шалгаруулан шагнав.