Дархан-Уул аймгийн ЗДТГ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-07 11:17:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны  (ISO 9001:2015), (MNS ISO 9001-2016) стандартыг нэвтрүүлжээ.


Менежментийн тогтолцооны гэрчилгээг “Төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны стандарт боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэгсийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга,  У.Бямбасүрэн,  ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр нар Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбатад гардуулав.


Дархан-Уул аймгийн ЗДТГ нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хүрээнд 2023 он хүртэл хугацаагаар эзэмших юм.


Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын  сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Связанные новости