Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-13 16:28:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 28 жилийн ой өнөөдөр тохиож байна.



Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. 


Ойн өдрийн хүрээнд Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болов.

Связанные новости