"Лозанн-2020" олимпын наадамд оролцогч баг тамирчдад амжилт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-14 10:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олон улсын олимпын хорооны Хүндэт гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар "Лозанн-2020" Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.


"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадамд Монгол улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт 6 тамирчин эрхээ авч оролцож байгаа юм. Тухайлбал, биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд, хүчээ сорьж байна. 


Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 70 гаруй улсын 1800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа аж.


 

Связанные новости