FIBA-гаас 3х3 сагсанбөмбөгийн улс бүрийн шилдгүүдийг нэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 2020 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд улс бүрийн чансааг тэргүүлж байгаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын нэрсийг зарлажээ.
Монголын эрэгтэй
сагсанбөмбөгчдөөс Ази тивийн чансааг тэргүүлэгч
Даваасамбуугийн Дэлгэрням улсдаа тэргүүн байрт бичигдсэн бол
эмэгтэйчүүдээс Монголын 3х3
сагсанбөмбөгийн чансааг тэргүүлэгч нь Энхтайваны Чимэддолгор хэмээн онцлон
нэрлэжээ. “Бөртэ чоно” шагналын эзэн болсон Д.Дэлгэрням дэлхийд чансаагаараа
44, Э.Чимэддолгор 63 дугаар байрт жагссан байна.