“Mitsubishi Electric” компани хакерын халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Asahi Shimbun/. Японы цахилгаан тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг “Mitsubishi Electric” компани хакерын томоохон халдлагад өртжээ.
“Asahi Shimbun” сонины мэдээлснээр, хакерууд компанийн батлан хамгаалах, цахилгаанжуулалт,
төмөр замын салбар дахь гэрээнүүдийн тухай хаалттай мэдээллийг хулгайлсан байж
болзошгүй байна. Түүнчлэн гэмт этгээдүүд “Mitsubishi
Electric” компанийн
ажилтнууд, удирдлагын хувийн мэдээлэлд нэвтэрсэн байж магадгүй бөгөөд одоогоор
энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
“Mitsubishi Electric” компанийн 120 компьютер, 40 серверт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хакеруудыг Хятадын хакерын бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar