ДЭМБ: Коронавирусний тархалтын статусыг тогтооход илүү цаг хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Reuters/. Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг пүрэв гарагт дахин хэлэлцэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төлөөлөгчид мэдээлжээ.
ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод лхагва гарагт шуурхай хуралдсан боловч тэд уг вирусний тархалтын статусыг тогтооход илүү их мэдээлэл шаардлагатай хэмээн үзсэн ажээ. "Өнөөдрийн хуралдааны хэлэлцүүлэг амжилттай болсон хэдий ч бид нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзсэн тул пүрэв гарагт дахин хуралдахаар боллоо" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээлжээ.
"Бид олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх шийдвэрийн талаар голчлон хэлэлцэж байгаа
бөгөөд бүх баримт нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргана" гэж тэрбээр нэмж
хэлжээ.