БНСУ-д коронавирусний 4 дэх тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /РИА Новости/. “2019-nCoV” шинэ төрлийн коронавирусээр халдварласан дөрөв дэх
тохиолдол БНСУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний
хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Юунаас гаралтай нь тодорхойгүй уушгины хатгалгааны халдварын гурав дахь
тохиолдол БНСУ-д бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Өвчний хяналт,
урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, коронавирусээр халдварласан 4 дэх хүн
нь 55 настай БНСУ-ын иргэн аж. Тэрбээр Ухань хотыг зорьж, 1 дүгээр сарын 20-нд
эх орондоо эргэн ирсэн байна. Тухайн үед түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй
байсан учир эх орондоо саадгүй нэвтэрчээ. Харин 1 дүгээр сарын 25-наас шинж
тэмдгүүд илэрч эхэлсэн бол дараа өдрөөс нь хүндэрсэн байна. Өвчтөнд шинжилгээ
хийснийхээ дараа эмч нар коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины
хатгалгаа өвчтэй болсныг нь илрүүлсэн байна.