Галлиполийн тулалдааны 101 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-04-25 10:24:55

Туркийн ЭСЯ-наас өчигдөр Галлиполийн / Дарданелийн хоолой/ тулалдаанд оролцсон Турк, Австрали, Шинэ Зеланд, Англи цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Туркийн Элчин сайдын өргөөнд олон улсын дипломат төлөөлөгчдөд дээрх тулалдааны түүхийг өгүүлэх “The Water Divier” уран сайхны киног үзүүлсэн юм.

Дээрх тулалдаанд оролцсон орнуудын төлөөлөгч нар өнөө өглөө 6:30 цагт Чойжинлхам сүм музейн урд цэцэг өргөлөө.

Туркийн ЭСЯ энэ өдрүүдэд Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулж байна. Өнөөдөр 17:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд Туркийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Истанбул хотын захирагч ноён Кадыр Топбаш хийнэ. Мөн өнөө орой 19:00 цагт Туркийн Элчингийн өргөөнд Турк үндэстний гал тогоог таниулах зорилгоор хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах юм.

Ж.Болор

Связанные новости