Дорнодчууд Жанрайсэг бурхнаа тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-23 14:28:31

Монгол түмний их шүтээн Жигважаджов Жанрайсэг бурханыг Дорнод Монголын их талд буюу Халхын гол сум, үнэн Сүжигт Илдэн вангийн хошууны нутагт олноо То ван хэмээн алдаршсан, төр нийгмийн зүтгэлтэн аж ахуй эдийн засгийн шинэтгэгч үзэлтэн Бат-Очирын Тогтохтөр ван 1859-1864 онуудад цогцлоон бүтээсэн түүхтэй.

Газарт хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн дэлхийн хамгийн том энэхүү бурхан нь найман аюулаас хамгаалах ид шидтэй хэмээн Монголчууд сүсэглэдэг. Энэ бичин жил ган зудын аюул нүүрлэх нигууртай гэсэн зурхайн буулттай тул аймгийн Данригданжаалин хийдээс тахих саналыг аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Ган зудтай жил уг бурхныг тахиж байсан олон тохиолдол байдаг. Иймээс түүх уламжлалаа хүндэтгэн, төр нь шашнаа дээдлэн намрын дунд сарын шинийн 16-нд буюу аргын тооллын 29-нд аравнай өргөн тахихаар бэлтгэл ажлаа хийж байна. 

Б.Туяа

 

Связанные новости
Комментарии