Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагчдад үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-20 16:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай өнөөдөр танилцлаа. Мөн үеэр тэрбээр 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчид цахимаар үүрэг даалгавар өгөв. 


Шинэ коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид чухал үүрэгтэй. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайн биелүүлсний хүчинд Монгол Улсад вирусний халдвар тархаагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчидтай нягт хамтран ажиллаж, өвчний эрсдэлгүй давж гарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд онцлов. Түүнчлэн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлыг уялдаа холбоотой явуулж, төрийн хяналтыг чамбайруулж, "КОВИД-19" вирусийг Монгол Улсад тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж, ур чадвар гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Связанные новости