АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Politico/. “COVID-19” коронавирусний халдварын тархалттай холбогдуулан АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулсан талаар БНСУ-ын Штабын дарга нарын хороо болон БНСУ дахь АНУ-ын Зэвсэгт хүчин лхагва гарагт мэдээлжээ.
БНСУ-ын Зэвсэгт
хүчинд коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдэж, БНСУ дахь АНУ-ын 28 мянга
гаруй цэргийн дунд вирусээр халдварласан 1 тохиолдол бүртгэгдсэний дараа дээрх
мэдэгдлийг гаргасан байна. Уг цэргийн сургуулийг энэ оны эхний хагаст хийхгүй бөгөөд тодорхой товыг хараахан гаргаагүй байгаа ажээ.
БНСУ-д пүрэв
гарагийн байдлаар коронавирусний халдварын 1600 орчим тохиолдол бүртгэгдэж, тус улс халдварын тархалтын үзүүлэлтээр БНХАУ-ын араас бичигдэж байгаа юм. Мөн БНСУ-д
цэргийн алба хаагчид коронавирусээр халдварласантай холбогдуулан олон мянган
цэргийг хөл хорионд оруулсан байна.