Ромын пап “хөнгөн хэлбэрийн” өвчний улмаас төлөвлөгөөгөө цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ. /Daily
Mail/. Ромын пап Францис “хөнгөн
хэлбэрийн” өвчний улмаас Италийн нийслэл Ром хотод олныг хамарсан арга хэмжээнүүдэд оролцох
төлөвлөгөөгөө хоёр өдөр дараалан цуцлахад хүрсэн байна.
Өдгөө 83 настай Ромын
папын биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй боловч тэрбээр лхагва
гарагт олны өмнө ханиаж, нусаа нийж харагджээ. Тэрбээр мягмар гарагт Гэгээн Петрийн
талбайд олон нийттэй уулзах үеэрээ тэдний духан дээр үнсэж, нүүрэнд нь хүрчээ.
Итали улсад "COVID-19" коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хойд нутгийн хотуудад хөл хорио тогтоосон байна. Мөн Ром хотод уг халдварын гурван тохиолдол илэрсэн боловч бүгд эдгэрсэн аж. Бямба гаргийн өглөөний байдлаар Италид коронавирусээр халдварласан хүний тоо 889 хүрч, 21 хүн нас барж, 46 хүн бүрэн эдгэрчээ.