Италид коронавирусээр халдварласан хүний тоо 1128 хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-01 12:27:18

РОМ. /Euronews/. Италид бямба гарагт шинэ коронавирусний халдварын 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1128 хүрсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Италид уг халдварын улмаас нийт 29 хүн нас барсан бөгөөд цаашид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ломбарди мужийн хэд хэдэн хотод хөл хорио тогтоожээ. Италид бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 90 хувь нь гурван мужид бүртгэгдсэнээс Ломбардид 615, Эмилия Романяд 217, Венетод 191 тохиолдол тус тус бүртгэгджээ. Засгийн газар уг гурван мужийн сургуулиудын сургалтыг энэ сарын 8 хүртэл зогсоосон байна.  


Мөн Францад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 100 хүрсэнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатгажээ. Тус улсад 5000-аас дээш хүн цуглах олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор ням гарагт болох марафон гүйлтийн тэмцээн цуцлагджээ. 

Связанные новости