МУЗН-ээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц, гар ариутгагч, амны хаалт гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 160 гаруй оронд тархаад байгаа коронавирусний эсрэг үйлсэд нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23 дугаар хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд тусламж гардуулав.
Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн гэрийн эргэлт хийж, хүнсний багц, гар ариутгагч санитол, амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Зорилтот бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааг Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Н.Наранбаатар, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү нар дэмжин ажилласан байна.