ОХУ, Казахстанд сурдаг оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-нд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-20 12:00:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ, Казахстан улсад сурдаг оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ тухайн улс дахь Монгол Улсын ЭСЯ-даар дамжуулан илэрхийлжээ. Тэднийг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлах байр болон бэлтгэлийг хангаж байгаа аж.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 804 иргэнийг тусгаарлаад байна. Наранбулаг, Энхсаран, Амар зочид буудал, Багабаян амралт, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймагт иргэдийг тусгаарлан ажиглаж байгаа. Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан тусгаарлагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна” хэмээв. 

Связанные новости