Вьетнамын хилээр түр хугацаанд гадаад иргэн нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 16:07:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Вьетнамын Засгийн газраас гадаадын иргэдийг энэ сарын 22-ноос түр хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.


Түүнээс гадна энэ сарын 21-ний өдрөөс Вьетнамд ирж буй бүх зорчигчид ирсэн өдрөөс 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд заавал хамрагдана. Дипломат болон албан ажлаар ирж буй төлөөлөгчид холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах аж.


Энэ сарын 23-ны 11.00 цагийн байдлаар, Вьетнамд COVID-19 халдвар авсан 116 дахь тохиолдол бүртгэгджээ. Харин уг өвчнөөр хүн нас бараагүй бөгөөд эдгэрсэн 17, сэжигтэй 645 тохиолдол байна.




Связанные новости