Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх өдөр тохионо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” 3 дугаар сарын 25-нд тохионо.
Засгийн газрын 2017 оны 67-р тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь 7 хоногийн лхагва гарагийг ийм өдөр болгох шийдвэрийг гаргасан юм.
Энэ жил "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.
Ташрамд дурдахад, энэ оны эхний 3 дугаар сарын байдлаар 11 907 удаагийн газар хөдлөлт болж, 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон тухай ОБЕГ мэдээллээ.