Д.Цогтбаатар сайд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 11:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


"COVID-19"-тэй тэмцэхэд ДЭМБ-аас оновчтой зөвлөмж өгч, дэмжин ажиллаж буйд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийллээ. Уулзалтаар дэлхий нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулах, үүнд ДЭМБ-ын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх талаар санал солилцов.


ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица онц ноцтой халдварт өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулах талаар Гадаад харилцааны сайдын саналыг судалж, монголын талтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр эмч, эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, тогтолцоог боловсронгуй болгох талаар Монгол Улсын ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Связанные новости