“Спортын сэтгэл зүй” цуврал сургалтыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тамирчин бие
махбод болон сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн, өндөр түвшинд байгаа
тохиолдолд их спортод илүү амжилтад үзүүлдэг. Тиймд МҮОХ-ноос “Спортын сэтгэл зүй” цуврал
сургалтыг спортын сэтгэл зүйч болон тамирчидтай хамтран шинэ залуу тамирчид,
хүүхэд залууст хүргэхээр бэлтгэжээ.
Спортын сэтгэл судлал нь
тамирчдыг сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байлгах, тэднийг
уналт, бэртэл, гүйцэтгэлийн түвшин эсвэл сэтгэлзүйн хүндрэлийг даван гарахад нь
тусладаг.
Мөн спорттой холбоогүй асуудлуудыг ч даван туулахад нь нөлөөлдөг тамирчны сэтгэл зүйг бэхжүүлэхэд тун чухал хүчин зүйл болдог байна. Тамирчдыг ялагчийн сэтгэл зүйг нь хадгалж үлдэх, бодлоо удирдах, ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх, өмнөх гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж цаашдаа хэрхэн урагш тэмүүлэх, бэлтгэлийн дараа зөв амрах, спортоос халшрах байдалд оруулахгүйн тулд үргэлж шинэлэг урам зоригтой байхад нь туслах зэрэг ач холбогдолтой аж.
Дээрх шинэ контентын эхний дугаарыг 5
дугаар сарын 9-ний өдрийн үдшийн 21 цагт MNB Sport сувгаар хүлээн авч үзэхийг
МҮОХ-ноос уриалж байна.