Алтан төлийн эздэд шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. МҮОНР-гоос ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас 6 малчин өрх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.
Бүрд сумын 2 дугаар багийн малчин М.Ганзориг, Ё.Даариймаа нар “Алтан хурганы эзэн”, Богд сумын 5 дугаар багийн малчин Д.Баасансүрэн, Ц.Хишигжаргал, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Л.Төрбат, Ц.Цэцэгбадам, Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн малчин Ц.Нэмэх, Ш.Сүнжидмаа “Алтан ишигний эзэн”-ээр тус тус тодорчээ.
Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн хүрээнд малчдын шагналыг өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд гардуулан өглөө.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar