Монголын МСС-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-28 17:38:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.


Хуралд Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй нар оролцлоо.


Хурлын эхэнд УСУГ-ын урт хугацааны өрийг чөлөөлөх, шинэ ТЦБ-ийн ажлын явц, Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажлын талаар Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл өглөө. Мөн Монголын МСС-ийн энэ оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 31-ний худалдан авалтын төлөвлөгөө, энэ оны 3 дугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөө, "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэрэгжүүлж буй хорио цээр, хязгаарлалтын улмаас зарим гэрээнд оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.


Түүнчлэн Монголын МСС-ийн худалдан авах болон санхүүгийн ажилд хийсэн дотоод аудитын дүн, Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монголын МСС-ийн ажилтнуудын баримтлах Ёс зүйн дүрмийг энэ удаагийн хурлаар танилцууллаа.

Связанные новости