Ажлын хэсэг, дэд хэсгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-09 10:41:44

УИХ-ын найман ажлын хэсэг болон дэд хэсэг өнөөдөр хуралдахаар тов гаргажээ. 

Тухайлбал Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хуралдах аж.

Мөн өнөөдөр Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хуралдах юм байна.

Н.Туяа

Связанные новости