Санал тоолох төхөөрөмжийг туршжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал тоолох "New Image Cast” төхөөрөмжийг энэ сарын 20-нд орон даяар туршсан байна.
Энэ үеэр зарим хэсэгт санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай гаргаж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслүүд тагнуулын байгууллага болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргажээ. Энэ дагуу дээрх хэсгүүдэд дахин туршилт хийсэн бөгөөд үр дүн зөв гарсан тул нам, эвслийн ажиглагчид баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Өмнөх дүн нь төхөөрөмжийг хариуцсан ажилтан хариуцлага алдсаны улмаас алдаатай гарсан байжээ.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar