УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн Ардчилсан намын даргын ажлаа өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Ардчилсан намын даргаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Энерго цехийн дарга Г.Батмөнх сонгогдлоо.
Тус намын даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байсан бөгөөд энэ сарын есөнд болсон намынхаа хурлын үеэр ажлаа өгөхөө мэдэгджээ. Мөн өөрийн хүсэлтээр уг ажлаас татгалзаж буйгаа онцоллоо. Ийнхүү Орхон аймгийн Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн өмнөхөн шинэ даргатай болов. Шинээр томилогдсон Гарамжавын Батмөнх нь 2013 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Энерго цехийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр УИХ болон орон нутгийн сонгуульд намаа амжилттай оролцуулна гэж хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ