Азтай үзэгч 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувийн эрх гардана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУдахгүй болох Эх үрсийн баярт зориулан СТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хамтарсан “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнөө болно.
Тэд өнгөрөгч аравдугаар сард тус тоглолтоо толилуулсан бол энэ удаа урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрприз бэлджээ. Тодруулбал, тоглолтод ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах юм.
Тиймээс үзэгчдийг тоглолтод ирэхдээ бичиг баримттайгаа ирэхийг уран бүтээлчид санууллаа.
Ж.Болор
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня