Гэрэгэ киоск машиныг Эвт худалдааны төвд байрлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Эвт худалдааны төвийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд цахим төлбөрийн Гэрэгэ киоск машиныг байрлууллаа.
Уг машины тусламжтайгаар 10-20 секундын хугацаанд та хураамжаа төлөх бөгөөд банкинд дугаарлах шаардлагагүй юм.
Гэрэгэ киоск машинаас иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамжийг төлбөрийн картаа уншуулан авах боломжтой Уг машинаас үйлчилгээ авсны дараа баримтаа аваад нэг цэгийн үйлчилгээний Улсын бүртгэлийн мэргэжилтэнд хандан хүссэн үйлчилгээгээ авах эрх нээлттэй юм.
Мөн
Gerege аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар
машины татвар, торгууль, 1072 хувьцааны данс нээх, жолоочийн хариуцлагын
даатгал, автомашины бүртгэлийн хураамж, бүх үүрэн телефоны нэгж, дата, ярианы
төлбөрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна.
Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 21 аймгаас анх удаа “Гэрэгэ киоск" машиныг аймагтаа суурилуулж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 16 сумыг Иргэний улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбоод байна.
Сонирхуулахад, анх Гэрэгэ киоскоор хот хоорондын автобусны тасалбар худалддаг байсан бол одоо утасны төлбөр, 1072 ширхэг хувьцааны данс нээлгэх, тэмдэгтийн хураамж, улсын бүртгэл, авто машины торгууль, татвар төлөх, мөнгө шилжүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг энэ машинаар дамжуулан хүргэдэг болжээ.