Флоридад эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-07-20 11:52:03

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Флорида муж улсын 49 эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрсэн гэж тус муж улсын Эрүүл мэндийн газрын цахим хуудас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Тэдгээр эмнэлгийн тав нь Бровард тойрогт байрладаг бөгөөд уг тойрог нь шөнийн 23 цагаас 5 цаг хүртэл хөл хорих цаг тогтоогоод байгаа Майами Дейд тойрогтой зэргэлдээ оршдог юм.


Бровардад нэг долоо хоногийн дотор 10 мянга орчим шинэ тохиолдол илрээд байгаа бөгөөд тус тойрогт шинжилгээ өгсөн хүмүүсийн 17 хувиас халдвар илэрсэн байна.


NBC” сувгийн мэдээлснээр, Флорида муж улсад ням гаргийн байдлаар 350 мянга гаруй хүн халдвар авч, 5000 орчим хүн нас баржээ. 

Связанные новости