Темза мөрнөөс асар их хэмжээний бичил хуванцар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-07-23 16:26:08

ЛОНДОН. /Science Focus/. Их Британийн Темза мөрнөөс дэлхийн аль ч мөрөнд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний бичил хуванцар илэрчээ. Тус мөрний Лондон хот дахь хэсгээс 94 мянган бичил хуванцар илэрснийг нэгэн шинэ судалгааны дүн харуулжээ.


Германы Рейн, Румыны Дунай зэрэг Европын томоохон мөрнүүдийнхтэй харьцуулахад Темза мөрнөөс хамгийн их хэмжээний бичил хуванцар илэрсэн гэж судлаачид мэдээлжээ. Лондоны баруун өмнөд болон зүүн өмнөд хэсэг дэх Темза мөрний уснаас авсан сорьцоос их хэмжээний, олон төрлийн бичил хуванцар илэрчээ. Мөн мөрний дагуух хавчнуудаас жижиг хуванцрууд олджээ.


Судалгааг явуулсан Лондоны их сургуулийн судлаачид хуванцар бүтээгдэхүүнийг шошголох, хаях зохицуулалтыг чангатгахыг уриалжээ. Мөн цар тахал дэгдсэн энэ үед нэг удаагийн бээлий, амны хаалтаа ил задгай хаях нь хуванцрын бохирдлыг улам дордуулж болзошгүйг анхааруулсан байна.


Энэхүү судалгааны дүнг “Science of the Total Environment”, “Environmental Pollution сэтгүүлд нийтэлжээ. Темза нь Их Британид уртынхаа хэмжээгээр хоёрдугаарт бичигддэг мөрөн юм. 

Связанные новости