БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 12 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
СӨҮЛ. /TASS/.
БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үер болсны
улмаас дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй алга болсон
бол 7 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штаб мягмар
гарагт мэдэгдсэн байна.
Амиа
алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч 1, Кёнгидо мужийн 7, Чунчон-Пукто
мужийн 4 оршин суугч байсан аж. Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600
гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5 мянга гаруй га газар усанд автжээ. Бүс
нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
БНСУ-ын
Ерөнхий сайд Чон Се Гюн аль болох гадуур гарахгүй байхыг оршин суугчдад
уриалахын сацуу байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд
өгсөн байна.