Эрээн хот монгол оюутнуудад тэтгэлэг олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛХӨХ-ХОТ. /Xinhua/. Хятад-Монголын хил дээрх Эрээн хотод тэтгэлэгтэй суралцах саналыг монгол оюутнуудад тавина гэж тус хотын эрх баригчид өчигдөр мэдэгдэв.
Энэ жилээс эхлэн жил бүр 3 сая юань буюу 460 мянга орчим долларын тэтгэлгийг монгол оюутнуудад олгохоор болсон байна. Одоогийн байдлаар уг тэтгэлэгт 433 оюутан хамрагдаад ажээ.
Эрээн хотын боловсролын асуудал хариуцсан албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот 1998 оноос хойших хугацаанд Монголын 3000 оюутныг хүлээн авсан байна. Харин одоогийн байдлаар 400 гаруй монгол оюутан Эрээн хотод суралцаж байна.
Д.Нямтулга
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar