"Вектор" төв коронавирусний вакцины хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НОВОСИБИРСК. /TASS/. Новосибирийн вирус судлал, биотехнологийн “Вектор” шинжлэх ухааны төв коронавирусний вакцины туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ. Вакцины туршилтад орсон бүх сайн дурынхны биеийн байдал сайн байна гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын тэргүүн Анна Попова мэдэгдлээ.
“Туршилтын
хоёрдугаар үе шат эхэлсэн. Сонгогдсон сайн дурынхны биеийн байдал сайн байна.
Вакцин хүмүүст ямар нэгэн реакц өгөөгүй бөгөөд тарилга хийсэн хэсэгт бага
зэргийн улайлт ч ажиглагдаагүй. Орос төдийгүй бусад улс орон коронавирусний хэд
хэдэн төрлийн вакцинтай байх хэрэгтэй” хэмээн Попова ярьжээ.
Вакцины эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шатанд сайн дурын 86 хүн оролцох тухай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага өмнө нь мэдэгдсэн байна. “Вектор” төв вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас 7 дугаар сарын 24-нд авчээ. Туршилтын эхний шатанд 18-30 насны 5 хүн оролцсон юм.