Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРАЗИЛИА. /CNN/.
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд
коронавирусний халдварын 41350 тохиолдол шинээр илэрч, 758 хүн нас барлаа гэж
тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ингэснээр Бразилд
халдвар авсан хүний тоо 3864153-т, халдвараар нас барсан хүний тоо 120262-т
хүрсэн байна. Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон
үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Бразилын хамгийн их
оршин суугчтай Сан-Паулу мужид халдвар хамгийн их тархсан бөгөөд тус мужид
801422 хүн халдвар авч, 29944 хүн нас барсан нь улс даяар нас барсан хүний
дөрөвний нэгтэй тэнцэж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar