Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХууль зүйн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг гишүүд дэмжлээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөв мөнгө ихээхэн шаардлагатай бөгөөд хамгаалах байр барихаас эхлэн олон асуудал үүснэ гэдгийг онцолж байв. Зөвхөн хууль батлаад орхилгүй анхаарал тавих хэрэгтэй байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
Байнгын хороо Прокурорын байгууллагын тухай шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.